Хэрэглэх заавар 🌱

ШҮҮДЭР эко угаалгын хуудас нь хэрэглэхэд маш хялбар бөгөөд уламжлалт нунтаг болон шингэн угаалгын бодисыг бүрэн орлох шинэлэг шийдэл юм.

💡 Хэрхэн хэрэглэх вэ?

Алхам 1: Тунг тохируулах

Хэмжих, асгах, заваарах шаардлагагүй. Та ердөө угаах хувцасны жиндээ тааруулан хуудсаа сонгоход хангалттай.

  • Бага угаалга (1–3 кг): ½ хуудас (тал хуудас)
  • Дунд угаалга (4–6 кг): 1ш хуудас
  • Их угаалга (7 кг+): 2ш  хуудас

Алхам 2: Хуудсаа хийх

Угаалгын хуудсыг машины хүрд (drum) дотор хувцастайгаа хамт шууд хийнэ. Мөн угаалгын бодисны зориулалтын тасалгаанд хийж ашиглах боломжтой.

Гар угаалга хийх бол: Хуудсаа усандаа хийж бүрэн уусгасны дараа хувцсаа угаана уу.

Алхам 3: Угаалгаа эхлүүлэх

Угаалгын горимоо сонгож ажиллуулна. ШҮҮДЭР хуудас нь хүйтэн болон халуун усанд ердөө 1–3 секундийн дотор бүрэн уусаж, хувцсанд ямар ч үлдэгдэл үлдээхгүй.

✨ Яагаад ШҮҮДЭР-ийг сонгох ёстой вэ?

  • 🧺 Хялбар хэрэглээ: Овор хэмжээ багатай, орон зай хэмнэнэ. Аялал зугаалгаар авч явахад хамгийн тохиромжтой.
  • 🌍 Байгальд ээлтэй: 100% био задралтай найрлага, хуванцаргүй эко савлагаа.
  • 👶 Эрүүл мэндэд аюулгүй: Ургамлын гаралтай, харшил өгөхгүй найрлагатай тул нярай хүүхэд болон мэдрэмтгий арьстай хүмүүст нэн тохиромжтой.

⚠️ Санамж ба Хадгалалт

  • Хуудсыг хуурай, сэрүүн газар, нарны шууд тусгалаас хол хадгална уу!
  • Хүүхдийн гар хүрэхгүй газар байрлуулна.
  • Зөвхөн угаалгад зориулагдсан тул зориулалтын дагуу хэрэглэнэ үү.

            Шүүдэр — Угаахад хялбар, байгальд ээлтэй. 🌱