Түгээмэл асуулт (FAQ)

Хумигддаг агуулга

🌿“Шүүдэр” эко угаалгын хуудас нь чанар, аюулгүй байдлын олон улсын стандарт хангасан уу?

Олон улсын баталгаа: Шүүдэр эко хуудсан угаалгын
нунтаг нь Европын Холбооны Regulation (EC) No. 1907/2006стандартын дагуу
шалгагдсан Safety Data Sheet (SDS) буюу аюулгүй байдлын гэрчилгээтэй. Энэ
нь найрлага бүр нь хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй болохыг албан ёсоор баталж
байгаа юм. 🇪🇺✅

🌿Орц найрлага

🌿"Шүүдэр" эко угаалгын хуудасны үндсэн найрлага: 

  • Замагны
    ханд (Algin):
     Далайн замагнаас гаргаж авсан байгалийн гаралтай
    зөөлрүүлэгч. Даавууг зөөлөн болгодог. 🌊
  • Ургамлын
    Глицерин (Glycerol):
     Арьсыг
    чийгшүүлж,
    зөөлөн
    байлгах
    үүрэгтэй.☁️
  • Кокосын
    тосны ханд (Sodium Dodecyl Sulfate):
     Кокосын тосноос гаргаж авсан
    хамгийн аюулгүй цэвэрлэгчдийн нэг. Бохирдлыг гүнээс нь задалж цэвэрлэнэ. 🥥
  • Байгалийн
    ферментүүд (Cellulase, Protease):
     Эдгээр нь уургийн гаралтай
    (цус, хоол г.м) толбыг идэвхтэй задалж, даавууг бөөсрөхөөс хамгаалж,
    өнгийг нь сэргээдэг. 🧬
  • Хүнсний
    сода (Sodium Bicarbonate):
     Бидний өдөр тутам хүнсэндээ хэрэглэдэг
    сода нь эвгүй үнэрийг дарж, цэвэрлэгээг дэмжих үүрэгтэй. 🧼

🌲Ойн
сэнгэнэсэн үнэр (Essence):
 Байгалийн эфирийн тосноос гаргаж авсан тул
хурц химийн үнэргүй, зөөлөн бөгөөд шинэлэг мэдрэмж төрүүлнэ.

🌿Хүүхдийн хувцас угааж болох уу?

Тийм ээ, Нярай хүүхдээс эхлээд гэр бүлийн
бүх гишүүдийн (томчуудын) хувцсыг угааж болно.

Найрлагадаа химийн хүчтэй бодис, фосфат, цайруулагч болон
будагч бодис огт агуулаагүй тул хүүхдийн эмзэг арьсанд ямар нэгэн цочрол
өгөхгүй.

🌿"Шүүдэр" эко угаалгын хуудас харшил өгөх үү? Эмзэг арьстай хүмүүс хэрэглэж болох уу?

Болно. Манай бүтээгдэхүүн нь хүнсний сода болон байгалийн гаралтай эко орцтой тул харшил үүсгэхгүй. Хүчтэй химийн бодис, цайруулагч агуулаагүй учраас арьс нь эмзэг насанд хүрэгчид болон нярай хүүхдийн хувцсыг угаахад ч аюулгүй.

Яагаад эмзэг арьсанд аюулгүй вэ?гэвэл:

  • Химийн
    хүчтэй бодисгүй:
     Арьс цочроодог хлор, фосфат, флуоресцент
    цайруулагч болон будагч бодис огт агуулаагүй. 🚫🧪
  • Байгалийн
    орцууд:
     Кокосын тосны ханд болон далайн замагны найрлагатай тул
    арьсанд ямар нэгэн сөрөг нөлөөгүй, маш зөөлөн. 🌊🥥
  • Үлдэгдэл
    үлдээхгүй:
     Усанд 100% бүрэн уусдаг тул угаалгын дараа даавууны
    ширхэгт химийн бодисын үлдэгдэл үлдэхгүй, ингэснээр загатнах, харшил өгөх
    эрсдэлийг бүрэн арилгадаг. ✅🧺
  • Зөөлөн
    pH түвшин:
     Хүний арьсны байгалийн тэнцвэрт байдалд нийцсэн
    pH-тэй. 🧼

🌿Толбо болон эвгүй үнэрийг хэр сайн арилгах вэ?

Хөлс болон хоолны үлдэгдлээс үүссэн таагүй үнэрийг бүрэн
арилгаж, цэвэрхэн сэнгэнэсэн үнэр үлдээнэ. 🌬️Хэт их хир, толботой
бол угаахаас өмнө хуудсаа усанд уусгаад, тухайн хэсгээ 10-20 минут дэвтээж
байгаад угаавал илүү үр дүнтэй. ⏳

🌿Цагаан, хар хувцсанд зориулсан тусдаа эко угаалгын хуудас байдаг уу?

Үгүй, тусдаа бүтээгдэхүүн авах шаардлагагүй. Шүүдэр эко
хуудас нь бүх төрлийн болон бүх өнгийн даавуунд зориулсан
"All-in-One" ухаалаг найрлагатай.

🌿Хүйтэн усанд уусах уу?

Тийм ээ, Шүүдэр эко хуудас нь халуун, хүйтэн аль ч хэмийн
усанд 100% бүрэн уусдаг тул хувцас болон угаалгын машинд үлдэгдэл үлдээхгүй.

🌿Гар угаалгад тохиромжтой юу?

Тийм ээ, Гар угаалга гэлтгүй хагас болон бүрэн автомат
угаалгын машинд тохиромжтой.🌿

🌿Хадгалах хугацаа

Үйлдвэрлэсэн өдрөөс хойш 36 сар буюу 3 жил чанарыг нь
алдагдуулахгүйгээр хадгалж, хэрэглэх боломжтой.

🌿Хүргэлт хэр удах вэ?

Бид таны захиалгыг баталгаажсанаас хойш 24-48 цагийн дотор
хүргэж өгнө. (Хүргэлт үнэгүй!)